x

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 9, 10-нд болно

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9, 10-нд зохион байгуулах гэж байна.

Бүртгэл ehalamj.mn сайтад явагдах бөгөөд гуравдугаар сарын 7-нд холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа өгөх аж.

Энэ удаад нийт бүртгүүлэх боломжтой дээд хязгаарын тоо нь 14,000 байна. Үүнээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаас сонгож авах хүний тоо 2404 бөгөөд эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж буй тоонд тэнцүүлнэ. Ижил оноотой бол багтана.

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

1.Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл

  • Бүртгүүлэх иргэд www.ehalamj.mn-д 2023 оны гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. Бүртгэлийн тооны дээд хязгаарыг и-халамж бүртгэлийн хуудас дээр зааж өгсөн байх бөгөөд бүртгэх квот дуусмагц бүртгэлийн систем хаагдана.
  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
  • Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн таван асуултын гуравт нь зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
  • Бүртгүүлэхдээ гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх, цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан нэг хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна.

2.Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл

  • Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
  • Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ. Төлбөр төлөгдөж, баталгаажсан иргэнд ХХҮЕГ-ын 131288 тусгай дугаараас бүртгүүлсэн гар утасны дугаарт 5040.... дугаарыг мессэжээр илгээнэ.
  • Бүртгэл хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 9, 10-ны өдрүүдэд 28 ам.доллартой тэнцэх монгол төгрөгийг бүртгэлийн программд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана.
  • Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.

3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага

  • 18- 39 настай байх (1983 оны гуравдугаар сарын 10-наас 2005 оны гуравдугаар сарын 09-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
  • БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/. Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
  • Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.

Мөн шалгалт өгөх хуваарийг hudulmur-halamj.gov.mnmonkor.net сайтад зарлан мэдэгдэх юм байна. Мөн сургалтын байгууллага, хувь иргэдээр дамжуулан залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг ХХҮЕГ-аас зөвлөлөө. Бүртгэгдсэн болон шалгалт өгөх хуваарийг бүртгэлтэй гар утасны дугаарт илгээх бөгөөд 131288 тусгай дугаараас зурвас ирээгүй бол ХХҮЕГ-т өөрийн биеэр очиж мэдээлэл авах хэрэгтэй юм.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 2 цаг 38 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 2 цаг 45 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 3 цаг 7 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 21 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн
Top