Орон даяар музейн нээлттэй өдрүүд өчигдөр эхэлж, тав хоног үргэлжлэх юм.
Иргэдэд орон нутгийн 23, харьяа 10 музей үнэгүй үйлчилж байна. Энхий өдөр нийт 8,540 хүн музей үзжээ.
Музейн нээлттэй өдрүүдээр "Чингис хаан" музей зөвхөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд л үнэгүй үйлчилнэ гэдгээ мэдэгдэж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн юм. Тус музей нь том хүнд 30,000 төгрөгөөр үйлчилдэг.
Тэгвэл Соёлын яамны шийдвэрээр "Чингис хаан" музей ирэх даваа гариг хүртэл бүх иргэдэд үнэгүй үйлчилхээр болсон байна.