“Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сум - БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлжээ.
Тус чиглэлд Монголын талаас Тал нутгийн хэрлэн ХХК, Хятадын талаас Хун Ен групп тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.
Автобусаар зорчиход тавигдах шаардлага:
-
Хилээр нэвтэрч буй иргэд (жолоочийн оролцуулан) 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа ЭСЯ-ны Эрүүл мэндийн хуудас шаардахгүй нэвтэрнэ.
-
Хилээр нэвтэрч буй иргэдэд ПСР шинжилгээ хийхгүй. Эрүүл мэндийн мэдүүлгийн мэдээлэлтэй 48 цагийн ПСР шинжилгээний сөрөг хариутай, гаалийн хорио цээрийн зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлнэ.
-
Замын турш халдвар хамгааллын дэглэмийг сахин явна.
Тасалбарын үнэ:
-
Том хүн: 78,000 төгрөг /160 юань
-
Хүүхэд: 39,000 төгрөг /80 юань байна.