Гадаад паспортынх нь хугацаа дууссан, Халимагаас дүрвэж ирсэн иргэн Монгол Улсаас орогнол хүссэн билээ. Тэрээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хилийн зурвас дээр зургаа хоносон юм. Тэгвэл түүнийг өнөөдөр Кореан Эйр компанийн нислэгээр АНУ руу хөдөлсөн тухай Олон улсын нисэх буудлын цагдаагийн дэд хурандаа мэдэгджээ.
Түүний талаарх мэдээ цахим орчинд өндрөө авч, элэг нэгтэндээ туслах хэрэгтэй хэмээж байв.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрээр "Тухайн иргэнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хаашаа явсан талаарх мэдээллийг нь өгөх боломжгүй нууцалсан. Монгол улс дүрвэгсдийн олон улсын конвенцод нэгдээгүй. Тухайн иргэний тухайд хүмүүнлэг гэрээ конвенц зөрчсөн үйлдэл байхгүй. Шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байгаад өнөөдөр буцаасан. Өөр улс руу явах хүсэлтийг нь харгалзаад НҮБ-ын харьяа байгууллага руу хандсан. Мэдээж ОХУ болон Казахстан руу буцаагүй" гэлээ.