Гадаад паспортынх нь хугацаа дууссан Халимагаас дүрвэсэн иргэн Монгол Улсаас орогнол хүссэн бөгөөд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хилийн зурвас дээр зургаа хоносон билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр Кореан Эйр компанийн нислэгээр АНУ руу хөдөлсөн тухай Олон улсын нисэх буудлын цагдаагийн дэд хурандаа мэдэгджээ.
Түүний талаарх мэдээ цахим орчинд өндрөө авч, элэг нэгтэндээ туслах хэрэгтэй хэмээж байв.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл өгөв.
Тэрээр "Халимагийн иргэн Казахстан улсаас ирсэн. Монгол Улс руу нэвтэрч болохгүй болсон шалтгаан нь тус иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссанаас болж саатсан байсан. Дэлхийн аль ч улс хугацаа нь хэтэрсэн, хүчингүй болсон паспорттой иргэнийг улсдаа нэвтрүүлдэггүй, боломжгүй. Олон улсын яриа хэлэлцээр, агаарын олон улсын яриа хэлэлцээрийн төвшинд энэ асуудлыг зохицуулсан байдаг.
Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэх гэдэг нь хоёр тусдаа асуудал гэдгийг зөвөөр ойлгоорой. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.
Сэтгэгдэл (1)