"МИАТ" ТӨХК нь хоёр Бойнг 787-9 онгоц худалдаж авч байгаа бөгөөд тус онгоцоор Калифорни руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын Хөшигтийн хөндийн нисэх буудлаас Сан Францискогийн олон улсын нисэх буудал хүртэл 9306 км байдаг. Тиймээс 14010 км зайд нислэг үйлдэх чадвартай 787-9 хувилбарын тухайд энэхүү шууд нислэг нь боломжтой юм.
Бойнг 787-9 Дриймлайнерс онгоцыг 2019 онд "Air Lease Corporation"-аас түрээсээр авч байсан. Тухайн үед "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал байсан Д.Баттөр "Бидний алсын зорилго бол Монголын агаарын тээврийг дэлхий дахинд таниулах юм. Бид анхны 787-9 онгоцыг нэмж авснаар нэн чухал эхний алхмаа хийлээ. Монголын Дриймлайнер онгоц нь зорчигчдыг мөрөөдлийнх нь газарт маш тав тухтай, шууд нислэгээр хүргэх болно. Өнөөдөр МИАТ компани болон монголчуудын хувьд бахармаар өдөр болж байна" гэжээ.
Шууд нислэгийг үйлдэхийн тулд "МИАТ" компани АНУ-руу код шэйр хийх шаардлагатай юм байна. Одоогоор "МИАТ" компани "Turkish Airlines"-тай харилцан код шэйрлэх гэрээтэй байдаг. Турк улсын хувьд Бойнг 787 онгоцоор Денверээс бусад бараг бүх хот руу нисдэг байна.