Энэ сарын 25-ны шөнийн 01:45 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах худалдааны төвийн ойролцоо үл таних согтуу залуу таксинд гар өргөн сууж, улмаар жолооч эмэгтэйг гэр хорооллын замаар явуулж, машинаас нь хүч хэрэглэн буулгаж, тоёота акуа маркийн автомашиныг нь дээрэмджээ.
Энэ хэргийн талаарх дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авч, шуурхай ажиллагаа явуулсан байна.
Улмаар таксинд явж байсан 40 настай эмэгтэйн биед халдаж, автомашин дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй Т-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.