Орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 25-ны өдөр хуралджээ.
Хурлаас ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр "Өнөөдөр орон нутгийн Tavantolgoi JSC - ТаванТолгой ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан, нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон, нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна" гэсэн байна.