x

"Жуковын хөшөөг буулган дайныг эсэргүүцэж, энх тайвныг дэмжиж байгаа гэдгээ харуулах хэрэгтэй"

2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр ОХУ дайн зарлаж, Украин Улсыг эзлэн түрэмгийлж эхлээд нэг жил өнгөрчээ. Дэлхийн олон улсад өрнөсөн дайныг эсэргүүцсэн жагсаалд монгол залуус нэгдэж 55 удаа #NoWar жагсаалыг зохион байгуулсан байна. 

Дайны эсрэг #NoWar иргэдийн хөдөлгөөний залуус #NoWar гэрэл зургийн үзэсгэлэн нээх болсон талаараа мэдэгдэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

Энэ үеэр "No War" хөдөлгөөний зохицуулагчдын нэг иргэн Б.Цацрал дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Бид дайныг эсэргүүцсэн энх тайвны төлөөх хөдөлгөөнийг өрнүүлээд нэг жил болж байна. Нийт 55 удаагийн жагсаалыг бид хийсэн байна. Өнөөдөр Монголд сар шинийн баяр тохиож, ах дүүс элгэн садныхаа амар мэндийг мэдэж баярлаж байгаа бол, Украин улсад олон мянган иргэн орон гэргүй болж, эх орноосоо дүрвэсэн байна. 

Дайн эхэлснээс хойш ОХУ-ын ЭСЯ-аас дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн "юу бодох", "цахим хуудсандаа ямар мэдээ, мэдээлэл оруулах" зэргийг зааварлаж байсан, Монгол улсын дотоод хэрэгт оролцсон зэрэг маш бүдүүлэг алдаа гаргаж байсан ийм нэг жил өнгөрчээ.

Мөн манай төр засаг, хууль хүчнийхэн дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн, эвлэлдэн нэгдсэн иргэдийг шалгаж, хэрэг үүсгэсэн байна. 

Бид мөн элэгт нэгтнүүддээ туслах хөдөлгөөнийг өрнүүлсэн. Монголын төр засаг төвийг сахисан бодлого баримталж байгаа хэмээн тайлбарлаж буй ч өнгөрсөн шөнө ОХУ-аас Украинаас цэргээ гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд Монгол Улс түтгэлзсэн санал өгсөнд харамсаж байна. Энэ бол хүний эрхээс ухарсан үйлдэл. Төвийг сахисан бодлого биш. Монгол Улсын Засгийн газар ийм байдлаа залруурах хэрэгтэй. Бүх зүйл болж буй мэт иргэдээ төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй.

Бид маргаашнаас Монгол улсад дайныг эсэргүүцсэн, энх тайванд уриалсан хөдөлгөөн нэг жилийн хугацаанд юу болж өнгөрсөн бэ, хэрхэн өрнөсөн гэдэг тойм гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Иргэд та бүхнийг урьж байна" гэлээ. 

Харин "No War" хөдөлгөөний зохицуулагчдын нэг иргэн Б.Билгүүн "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ үнэхээр дайн хийгээд байгаа юм уу гэх мэдээллийн тархи угаалт явагдлаа. Анх бол Монгол Улсад "дайн" гэх үг хориотой болох дөхсөн. Харин одоо ОХУ-ын түрэмгийллийг хүлээн зөвшөөрч байна. Одоо Зөвлөлтийн үзэл суртлын зэвсэг болсон маршал Г.Жуковын хөшөөг буулгахыг шаардаж байна. Ингэж дайныг эсэргүүцэж, энх тайвныг дэмжиж байгаа үйлдлээ харуулах хэрэгтэй. Түүний түүх зохиомол, хуурамч. Мөн Орос ах гэж хэт туйлширсан бусад бүтээлүүдийг ч эргэж харах цаг болсон" гэв.

#NoWar гэрэл зургийн үзэсгэлэн 2023 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд олон нийтэд хүрэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (172.69.252.131)
    Энэ Цацрал.Билгүүн нарыг барьж хорьж шалгах хэрэгтэй.Өөрсдийгөө юу гэж боддог хүмүүс вэ.Түүх ээ судлах хэрэгтэй.Жуков эдэнд ямар буруу зүйл хийсэн юм
    2023 оны 03 сарын 11 | Хариулах
  • Туяа (172.69.252.133)
    Өөрсдийгөө хүн шиг авч явчихаад бусдад зааж болох байлгүй эд хөрөнгө нураах эрх чамд байхгүй байх шүү тийм ухаантай юм бол яаж улс орноо хөгжүүлэх вэ гэдгээ л бод
    2023 оны 03 сарын 04 | Хариулах
  • Монгол улсын иргэн (172.69.252.132)
    Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд хорссон адгийн новш байна. Хэрвээ эх оронд минь дайсан дайраад ороод ирвэл "no war" гээд тосоод очих нь. Ийм урвагчдыг Чингис хаан шууд толгойг нь авах байсан байх
    2023 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.45.143)
    Түүх мэдэхгүй эргүү хогнууд
    2023 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочил (172.69.252.132)
    ХОЛ ОЧИЖ ХУЦ, ХЭНИЙ БУУНЫ НОХОЙ БОЛ ДОО, ЭНЭ ЖИНГЭР
    2023 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Хөшөө нураахаар дайныг эсэргүүцнэ гэсэн үгүү. Инээдтэй юм
    2023 оны 02 сарын 26 | Хариулах
  • tsetsegee (172.69.252.132)
    hereggui l bsiimdaa.tvvhee martaj bolohgui
    2023 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Долийсон хар пяз даанууд
    2023 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.252.133)
    Гадаадын дайснуудыг хөөн явуулж ялалт авчирсан АХ ын 100 жилийн ойг хийлгээгүй энэ гадны боолууд одоо бас Орос улстай тангараг тасдуулж улс орныг хамгийн аюултай байдал руу түлхэх нь. Эдний ард ямар улс, ямар террорист бгууллага байдаг бол. Новшнууд минь оролдоод үзээрэй . Ёстой хохь чинь л болох байх шүү.
    2023 оны 02 сарын 24 | Хариулах
  • Болдоо (172.68.93.134)
    Ер нь улс дотроо нэг сайн алалцаад дотоодын дайснуудаа дарж аваад тэгээд нэг цэгцэрьяаа
    2023 оны 02 сарын 24 | Хариулах
    • Иргэн
      Санадаг л санаа
      2023 оны 02 сарын 24
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 2 цаг 40 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 2 цаг 47 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 3 цаг 9 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 21 цаг 26 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн
Top