Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэ цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа билээ. Тэрээр хорих ангиас ард түмэндээ хандан сар шинийн мэнд дэвшүүлжээ.
“Нийт Монголын ард түмэн, нүүр номын найзууд минь амар мэнд, сайн сууцгааж байна уу? Та бүхэндээ 17-р жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан Туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Миний хийсэн бүх үйл хэрэг та бүхний нүдэн дээр ил байсаар ирсэн бөгөөд цаг нь болохоор бахдал дүүрэн учран золгох болно. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх сайхан жил болох болтугай.
ШШГЕГ-ын 461-р ангиас Даваагийн Мөнх-Эрдэнэ” хэмээн бичжээ.