Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобусууд энгийн хуваарийн дагуу 07:00-22:00 цагийн хооронд үйлчилнэ. Нийслэлийн хэмжээнд нийт 723 тээврийн хэрэгсэл 106 чиглэлд явах бөгөөд маргааш буюу хоёрдугаар сарын 21-нээс Шинэ Яармаг, Таван шар, Сонсголон руу шинэ чиглэлд автобус явж эхэлнэ.
Энэ нь Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа II болон Шинэ Яармаг хороолол орчмын иргэдэд үйлчилж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг Нийтийн тээврийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)