Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ. Тодруулбал, 1 болон 6-аар төгссөн машинууд хөдөлгөөнд оролцохгүй.
Харин маргааш буюу шинийн 1-нээс баасан гариг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй журамтай. Замын хөдөлгөөний төвөөс дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцдог болоод байгаа билээ.
Сэтгэгдэл (1)