Япон улсын иргэн, зөгийчин Томоко Ибүкүро Төрийн ордны хажуугаар бичлэг хийж явахад нь цагдаагийн алба хаагч түүнд шаардлага тавьж буй бичлэгийг өөрийн цахим хуудсандаа байршуулжээ. Энэхүү бичлэг хүмүүсийн дунд маргаан үүсгээд байгаа юм.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр дараах тайлбарын өглөө.
Тэрээр "Аливаа улс оронд төрийн эрх барих байгууллагыг тал бүрээс нь дүрс, бичлэг хийхийг хориглодог. Энэ нь гаднын улс оронд мэдээ, мэдээлэл дамжуулахаас эхлээд ямар ч санаа зорилготой байхыг үгүйсгэдэггүй юм байна.
Япон улсын иргэн Томоко нь чипс сурталчлах нэрийдлээр Засгийн газрын ордныг бүтэн харуулж, хэд хэдэн удаа урдаас нь эхлэн бичлэг хийжээ. Төрийн тусгай хамгаалалтын газраас цагдаагийн байгууллагад хүсэлт тавьж, бичлэгийг зогсоолгосон.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдэд энэ зохицуулалт хамаарахгүй бөгөөд зөвхөн гадаадын иргэдэд хамааралтай” гэв.