x

Б.Гүрсоронзон: Ачаа тээврийн С зөвшөөрлийг eMongolia-гаар олгоно

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзонтой тээврийн хэрэгслийн бүртгэл, цахимжуулалт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар жолооч, тээвэрчид, иргэд танай ямар үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой байна вэ?

-Улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, улсын дугаар захиалах, дотоодын ачаа тээвэр, бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх гэсэн үндсэн үйл ажиллагааг цахимаар явуулж байгаа.

Ер нь цахимжуулах ажил 2001 оноос эхэлж 2021 оноос хойш эрчимтэй цахимжуулж эхэлсэн. 2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж үр дүнг тооцох жил болгон, салбарын хэмжээнд нээлттэй, ил тод, төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэх зорилт тавьсан. Үүний дагуу цаашид  ч цахимжуулах ажил үргэлжилнэ.

-Тухайлбал?

-2023 ондоо хэрэглэгчдэд хүрдэг автотээврийн салбарын бүхий л үйлчилгээг цахимжуулахыг зорин ажиллана. 2022 оны аравдугаар сараас эхлэн мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимжуулсан. Сайжруулалтаа одоо хийж байна. 

Шинээр тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, шилжүүлэх үйл явцыг хэн нэгэн мэргэжилтний оролцоогүйгээр бүрэн цахим хэлбэрт оруулна. Хүлээн авагч, өмчлөгч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүртгэлээ шинэчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, үнэмлэхээ шуудангийн хаягаар хүргүүлэн авах зохицуулалт хийнэ. Autobox.mn, Autobox аппликэйшн шинээр нэвтрүүлэн, хөгжүүлэлт хийж байна. Ойрын хугацаанд ашиглах боломжтой болчихно. Тус аппликэйшнээр дамжуулан дээрх бүх үйлчилгээг авч болно.

-Ачаа тээврийн С зөвшөөрлийг хэрхэн олгож байна?

-С зөвшөөрлийг И-Монголиа платформтой бүрэн холбосон. Хэрэглэгч, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус платформоор дамжуулан авч, зөвшөөрлийг нь хэвлэн өгч байна. 2023 оны хоёрдугаар улирлаас Эрдэнэс Тавантолгой ХХК, орон нутгийн Тавантолгой, Энержи Рэсурс ХХК-иас бусад бүх боомтоор явж байгаа тээврийн С зөвшөөрлийг И-Монголиагаар олгоно.

-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн зорилго, ач холбогдлын талаар?

-2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар бүртгэлийн санд 1,267,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс 797,000 нь буюу 63 хувь нь техник, хяналтын үзлэгт орж байна. Үлдсэн 37 хувь нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй. Тэгэхээр эдгээрийг эцэслэн тогтоохоор шинэчилсэн бүртгэл хийж байна.

Ингэснээр манай байгууллагын хувьд бүртгэлийн сангаа цэгцлэх, тээврийн хэрэгслийн мэдээллүүд тодорхой болох юм. Харин иргэдэд олон жилийн өмнө ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулах боломжтой. Зарим иргэд худалдах, худалдан авах гэрээ хийсэн ч нэр шилжүүлээгүй байдаг. Үүнийг ч гэсэн шинэчилсэн бүртгэлээр цэгцэлчихнэ. Шинэчилсэн бүртгэл хийж байна гээд иргэдээс төлбөр авах, чирэгдэл учруулах ямар ч шийдвэр гаргахгүй гэдгийг онцлон хэлье.

-Орон нутгийн авто зам дагуу шинээр 10 байршилд аялал, жуулчлалын цогцолбор байгуулахаар сонгон шалгаруулалт зарласан. Орон нутгийн иргэд, жолооч тээвэрчид, иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 170-250 км тутам, нийт 35 байршилд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн одоо ажиллаж байгаа авто замын төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаатай уялдуулан нэмж, 10 байршилд сонгон шалгаруулалтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарлаад байна.

Авто замын дагуу 170-250 км үйлчилгээний цогцолбортой болсноор гадаад, дотоодын жуулчид, зорчигчдын ая тухтай цайны газар, зочид буудал, орчин үеийн бие засах газар, кофе шоп, хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг иргэдэд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм.

-Шинээр аялал жуулчлалын төв байгуулах байршлын хувьд. Мөн ямар шаардлага тавих вэ?

-Увс аймгийн Наранбулаг сум, Ховд аймгийн Булган сум, Өмнөговь аймгийн Ноён сум, Хөвсгөл аймгийн Хатгал сум, Дорноговь аймгийн Айраг, Замын-Үүд сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дархан-Эрдэнэтийн уулзвар, Өвөрхангай аймгийн Элсэн тасархай, Дорнод аймгийн Мэнэнгийн тал зэрэг 10 байршилд шинээр байгуулахаар урьдчилан тогтсон.

Үйлчилгээний цогцолбор хоорондын зай 170-250 км, 24 цагийн үйл ажиллагаатай, интернэт болон гар утасны сүлжээнд холбогдсон, ашиглалтын хугацаа 15 жилээс дээш, замын үзэгдэлт хангалттай газарт байрлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орц, гарцтай, замаас 50 метрээс багагүй зайд байх ёстой.

-Цахимжуулалт, шинэчилсэн бүртгэл, аялал жуулчлалын төвөөс гадна өөр юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Автотээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, улс хоорондын тээврийн эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд автотээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, автотээврийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлнэ гэсэн үйл ажиллагааны үндсэн таван зорилт тавин Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулсан.

Тавьсан зорилтуудаа бүрэн дүүрэн биелүүлж, ажил хэрэг болгон, иргэд, тээвэрчдэдээ төрийн үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэхийн төлөө шат шатандаа хичээн ажиллана.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 2 цаг 27 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 2 цаг 34 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 2 цаг 56 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 21 цаг 13 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн
Top