Турк улсын Хатай хотын орон байргүй болсон иргэдэд Монголын ард түмнээс илгээсэн тусламжийн гэрийг хүлээлгэн өгчээ.
Турк, Сири улсад нуранги дороос амьд үлдэгсдийг олсоор байгаа бөгөөд газар хөдлөлт болсноос хойш 48 цагийн дараа амьд үлдсэн хүмүүсийг олох боломж буурсан байна. Гамшгаас ес хоногийн дараа буюу лхагва гаригт Кахраманмараш хотын нурангиас хоёр эмэгтэйг гаргажээ.
Лхагва гаригийн үүрээр 46 настай эмэгтэйг мөн нурангиас гаргаж авсан байна. Одоогийн байдлаар Турк, Сири улсад амиа алдагсдын тоо 41 мянгыг давжээ.