x

Мал вакцинжуулах нэрээр 778 мянган ам.доллар завшсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Үүнээс,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129,
  • Өмчлөх эрхийн эсрэг 67,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15,
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг 5,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 9,
  • Авлига албан тушаалын 7,
  • Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2,
  • нийт 312 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

  • Тээврийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ж нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад багтсан “Хар сүүлт”-ийн 23 ширхэг эврээр цуглуулга хийж, түүхий эдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • БНХАУ-ын иргэн Ш нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж Чингис Хаан Олон Улсын агаарын боомтоор 60 сая төгрөгийн үнэлгээтэй 5 ширхэг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Нийслэлийн прокурорын газраас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Т, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яаралтай дархлаажуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, бусдад 778.560 ам.долларын давуу байдал бий болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Мөн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Ханиадны вакциннаас хэдийг идсэн бол шалгасан уу
    2023 оны 02 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 2 цаг 36 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 2 цаг 43 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 3 цаг 5 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 21 цаг 23 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн
Top