x

“Эрдэнэс Тавантолгой” хувьцааг иргэн бүрт өгөх үү?

“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гадаад дотоод өр төлбөрөө бүрэн төлж дуусгасан тул хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх боломж бүрджээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ тухай “Энэ оны эцэс гэхэд иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг амь оруулж, 2019 оноос хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ гэв.

Гэвч 2012 онд УИХ иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилсны дараа ахмадуудын хувьцааг сая төгрөгөөр, оюутнуудынхыг “сургалтын төлбөр” нэрээр 500 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж авсан билээ. Хамгийн сүүлд 2016 оны сонгуулийн өмнө иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр үнэлэн худалдаж авсан гэх мэтээр иргэдийн нэр дээрх хувьцаа ихээхэн хөдөлгөөнд ороод байгаа. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн холбогдох албан тушаалтнаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэдэн иргэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж байна вэ? Эрүүл мэндийн даатгалаа төлүүлэхээр хувьцаанаасаа татгалзсан иргэд ч бас байдаг юм байна?

-Анх хувьцаа гарахад 2,9 сая гаруй иргэн хувьцаа эзэмшиж байсан бол өнөөдөр 2 сая 511 мянган хүн эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд болон ахмадуудад мөнгө өгч тодорхой хувийг эргүүлэн худалдаж авсан. Одоо Засгийн газрын эзэмшлийн хувь нь 85 хувь, ард иргэдийн эзэмшлийн хувь 14,5 хувь, аж ахуйн нэгжүүдэд зарсан нь 0,05 хувь гэсэн хуваарилалт хийгдээд байгаа. Иргэдийн нэр дээрх хувьцааны тоо ширхэг ч өөр өөр байгаа. 2011 онд оюутны сургалтын төлбөрт олгосон, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг бэлнээр олгосон. Энэ сая төгрөг авсан иргэд 1072 ширхэг хувьцаа  байхгүй. 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлд есөн ширхэг хувьцааг иргэдээс суутгасан.

-2016 онд Засгийн газар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр үнэлж авсан. Гэтэл сонгуулийн дараа 300 мянга биш, 100 мянган төгрөг авсан иргэд олон бий?

-Хэрэв 100 болон 200 мянган төгрөг авсан бол үлдсэн нь хувьцаа хэлбэрээр эргээд дансанд нь орсон. 100 мянган төгрөг авсан иргэн 857 ширхэг хувьцаатай. 300 мянган төгрөг авсан иргэн 750 ширхэг хувьцаатай гэсэн үг.

-2019 онд ногдол ашиг тараана, иргэн бүрт хувьцаа өгнө гэсэн. Тэгэхээр хувьцаагүй иргэдэд шинээр хувьцаа тараана гэсэн үг үү?

-Хөрөнгийн зах зээлд иргэдийг  идэвхижүүлэх, хувьцааны талаар ойлголттой болгох үүднээс 2019 онд ногдол ашиг өгнө. Гэхдээ гэнэт л бөөн мөнгө өгөөд тэжээх гээд байгаа юм биш.  Өнөөдрийн байдлаар 2011 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн иргэд хувьцаа эзэмшиж байгаа. Тэрнээс хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох талаар Засгийн газарт санал оруулсан, хэлэлцээрийн түвшинд явж байна. Засгийн газар өөрийнхөө хувиас өгөх үү, хаанаас олгох вэ гэдэг нь шийдэгдээгүй байна. Хувьцаа өгнө гэхээр иргэд цэнхэр ягаан тасалбар шиг нэг цаас ирэх юм байна гээд ойлгоод байх шиг байна. Одоо тийм биш, бүх зүйл онлайн болсон. ҮЦТХТ-д таны хувьцааны түүх цахим хэлбэрээр байж байгаа.

-Ноогдол ашиг хуваарилах сургаар иргэд брокерын компаниудад бүртгүүлэх нь ихэссэн байна. Орон нутгийн иргэд хэрхэн хамрагдах вэ?

-Монгол Улсын хэмжээнд Хөрөнгийн биржид бүртгэлтэй 51 компани байгаа. Түүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн хэдэн компани бий. Орон нутагт байнгын төвүүдэд нэг брокерын компани хувьцааны данс нээж байгаа. Гэхдээ тухайн иргэн хаана ч хэдэн ч хувьцааны данс нээх боломжтой. Иргэд миний данс нээлгэсэн брокерын компани дампуурах юм бол миний хувьцаа бас алга болно гэсэн ойлголттой байна. Энэ бол буруу ойлголт. ҮЦТХТ-д Монгол Улсын бүх иргэдийн хувьцааны бүх мэдээлэл бүртгэлтэй байдаг. Тиймээс брокерын компани дампуурлаа гэхэд тухайн хүний хувьцаа дампуурахгүй.

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 16 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 31 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 48 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 30 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 40 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top