Монгол хөрөнгийн биржэд бүртгэлтэй Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр болж нэгж хувьцаагаа 100 хуваах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар дэмжиж компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.
Ингэснээр компаний 7,801,125ш хувьцааг 100 хувааж 780,112,500ш болгож нэгжийн үнэ 31,700₮ (2018.10.02-ны өдрийн хаалтын ханш) ~317₮ болно гэсэн үг.
Тус компаний нийт хувьцааны 84 хувийг 4 том хувьцаа эзэмшигч Хайд Интер, Эф Си Ай, Таван Богд Трейд, Үлэмж Их компаниуд эзэмшиж байгаа бол 15 хувь нь ~17-18 мянган жижиг хувьцаа эзэмшигч нарт байна. Компаний зах зээлийн үнэлгээ ~250 тэрбум төгрөг.
Өнөөдрийн биржийн арилжаагаар Говь ХК-ийн нэгж хувьцаа өмнөх өдрийн хаалтын ханшаас 2% өсөлттэй (32,300₮) хаагдлаа.