x

Монгол хүүд БНСУ-ын Сонму эмнэлэг үнэ төлбөргүй мэс засал хийжээ

Ш.Соджавхлан хүү анх төрөхдөө хоёр гарын дунд болон ядам хурууны арьс наалдсан төржээ. Тэрээр “ах нарынхаа хуруу бээлийг би яагаад өмсөж болохгүй байгаа юм бэ” зэргээр эмзэглэх зүйлс гарч эхэлсэн байна.

2019 онд БНСУ-ын Инчон хотын захиргаа, Инчон хотын Аялал жуулчлалын газар, Инчон Сонму эмнэлэг хамтран түүний онгоцны зардал болон бусад бүх зардлыг 100 хувь дааж үнэ төлбөргүй мэс засал хийж өгөхөөр болжээ.

Хүү мэс засалд орохоор БНСУ-д ирсэн боловч насны хувьд хэтэрхий бага, нэг нас ч хүрээгүй байсан учир өсөж том болохоор нь мэс засал хийж өгөхөөр болсон байна.

2020 оны 2 дугаар сард дэгдсэн “Ковид-19” халдварын улмаас хүү БНСУ-д ирж чадахгүй байсаар гурван жилийн дараа буюу 2022 онд Өмнөд Солонгос улсад ирж мэс засал хийлгэлээ. Ш.Соджавхлан 2022 оны 10 дугаар сарын 30-нд БНСУ-д ирж, 11 дүгээр сарын 1-ний өдөр мэс засалд орлоо.

Түүний мэс засал дөрвөн цаг үргэлжилж, хурууны наалдсан арьсыг салгаснаас гадна шинээр арьс суулгах мэс засал хийсэн байна. Ш.Соджавхлан хүүгийн мэс засал амжилттай болж эмнэлгээс гарч эмнэлгийн гадуурх эмчилгээ хийлгэжээ. Инчон Сонму эмнэлгийн хамт олон түүнийг Инчон хоттой танилцуулснаас гадна, амьтны хүрээлэн үзүүлж, ирэх жил сургуульд орох бяцхан хүүд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна. Хүүд мэс засал гардан хийсэн гэмтэл согогийн эмч Чү Сон Ён “Бяцхан хүүхдийн хувьд хүнд мэс засал ч, маш цоглог хүү учраас амжилттай даван гарлаа. Эх орныхоо ноён нуруу болсон хүүхдэд итгэл найдвар өгч чадсандаа үнэхээр баяртай байна” хэмээсэн юм. Ш.Соджавхлан энэ сарын 24-нд эх орон луугаа буцлаа.

Дашрамд дуулгахад, БНСУ-ын томоохон эмнэлгүүд нийгэмд хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд гадны орны өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийж өгөх явдал түгээмэл байдаг. Инчон Сонму эмнэлгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Монгол, Хятад, Орос зэрэг зургаан орны 8 өвчтөнд хүнд болон хөнгөн мэс засал үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Цаашид сайн үйлийн аяныг улам өргөжүүлж олон өвчтөн хамрагдах боломж олгохоор зорьж байна хэмээсэн юм.

“Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 48 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 20 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 2 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 12 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top