Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс мэдээллээ.
Тодруулбал, тус төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг хамт олон БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн байна.
Энэхүү мэс заслыг Монголд нутагшуулснаар шагайн үений артрозоор шаналж буй олон хүмүүст өвдөлт зовууриа эдгээх, амьдралын чанарыг сайжруулах боломжийг олгох аж.