Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд
09:00 цагт "Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
Блю скай тауэрын Даймонд танхимд
09:00 цагт “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” болно.
Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд
09:30 цагт “Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум /АЦХАФ/-ын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалт болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
Их хурлын чуулганы танхимын үүдэнд
11:30 цагт УИХ-ын гишүүн С.Одонтуяа Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг талаарх асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
МУИС-ийн төв байрны 320 тоот танхимд
14:00 цагт МУИС-ийн “Багш, оюутны стартап 3.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Рио Тинто Монгол ХХК-иас тус хөтөлбөрийн үйл ажиллагаанд нийт 300 сая төгрөгийн санхүүжилт олгох санамж бичигт гарын үсэг зурна.