2020 онд Ковидын хүнд хэцүү цаг үед Говь-Алтай аймгаас зохион байгуулагдаж байсан "Хүргэлт" арга хэмжээ гурав жилдээ болох гэж байна. Энэ бол малчид махаа ченжээр дамжуулалгүй нийслэлийн шууд хүргэх үйлчилгээ юм. Тус аймгийнхан Барс-2 худалдааны төвд малын мах борлуулах лангууг сум сумаараа түрээслэхээр гэрээлжээ.
Идэш бэлтгэх үеэ буюу арванхоёрдугаар сарын 1-нээс тус худалдааны төвд Алтай нутгийн махны амталгаат худалдааг зохион байгуулах юм байна. Түүнчлэн малчдын хоршоо, үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан амьд малыг дуудлага худалдаанд оруулж худалдах, худалдан авах боломж бүрдснийг ХХААХҮЯ мэдээлжээ.