x

Б.Наранбаатар: Хөдөлмөрлөж яваа залуучуудаа нухчин дардаг ийм зүйл дахиж битгий гараасай

"BRB" компанийн захирал Б.Энхжаргалан, МУГТ Б.Наранбаатар нар өнөөдөр өмгөөлөгчийн хамт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МУГТ Б.Наранбаатар "Сүүлийн хэд хоног хууль бус хэрэгт холбогдсон мэтээр бичигдсэндээ спортын хамт олноосоо уучлал хүсье. Аав ээж, гэр бүл, найз нөхдөөсөө мөн уучлал хүсэж байна. Цахим сүлжээгээр дамжуулан, биднийг хараалгаж, зүхүүлж, нийгмээр нь үзэн ядуулах үйл явдал болж байгаад харамсаж байна. Зөвхөн би биш миний ард гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон байгаа. Энэ бол халдлага. Үнэхээр гэр бүл, найз нөхөд халдлагад өртлөө гэж бодож байна.

Би дасгалжуулагч хүн, түмний хүүхдэд хичээл зааж, амьдралаа залгуулаад явж байгаа хүн. Чөлөөт бөх заагаад, хүмүүжүүлж, нийгэмдээ сайн сайхан зүйл бүтээж, манлайлья гэж бодож яваа залуу. Миний шавь нар, эцэг эхчүүд юу гэж бодох вэ? Хүүхдэдээ хар тамхичин, мөрийтэй тоглогч дасгалжуулагч авчиж гэнэ. Би яаж ажлаа хийж, амь зуулгаа залгуулж явах юм бэ? Би зүгээр л хөдөлмөрлөж байгаа залуу шүү дээ. Гэтэл яагаад мөрөөрөө амьдраад явж байгаа залууг нухчин дарах гэж оролдож байгаа юм бэ? Зүгээр л залуу хүний амьдралыг сүйрүүлж байна шүү дээ. Сүүлийн хоёр хоног би хар тамхичин гэж дуудууллаа. Би үр хүүхэдтэй хүн. Нийгмээрээ миний хүүхдийг хар тамхичны хүүхэд гээд жигшээд, ялгаварлаад эхэлбэл яах вэ? Танай аав хар тамхичин гээд байвал тэр хүүхдийн сэтгэл зүй ямар байх вэ? Энэ байдлаа таслан зогсоохгүй бол дахиад олон залуучуудын амьдрал сүйрнэ.

Өөр дээрээ ийм явдал ирсэн болохоор би сайн мэдэж байна. Нийгэм даяар хар тамхичин, мөрийтэй тоглоомчин гээд зарлуулчихсан хүнд хэн хүүхдээ авчирч, сайн тамирчин болгооч гэж захих юм бэ? Гэмгүй нэгнээ гүтгэж, нийгэм даяар хараалгаж, зүхүүлдэг ийм муухай зүйл хийж болохгүй. Бид тэсэхээ болиод хэвлэлийн бага хурал хийж байна.

Спорт сонирхогчид, ард түмэн үнэн зөвийг мэдээсэй гэсэндээ би энд сууж байна. Хар тамхины шинжилгээг нь өгсөн, эмнэлэгт нь очиж, үзлэгт нь орсон. Ямар ч хар тамхи байхгүй, илрээгүй. Бид нар тэгээд явдаг улсууд ч биш. Би хар тамхичин биш, мөрийтэй тоглоомчин ч биш, зохион байгуулдаг хүн ч биш. Ингээд надаар дамжуулан бусдад ял халдааж байгаа юм шиг, спортын салбарыг тэр чигт нь болдоггүй юм гэж нийгэмд харуулах гэж байгаа юм шиг. Ингэж болохгүй.

Залуучуудаа нухчин дардаг ийм зүйл ахиж битгий гараасай. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс ажил, амьдралаараа хохирох ёсгүй. Спорт сонирхогчид, ард түмэн үнэнийг ойлгоосой гэж хүсэж байна” гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Спорт,урлагынхан бидний итгэлийг даахгүй эцэст гоншигнохоо больчихооч.Гэм буруутай эсэхээ шалгуулчихаач.Үүний цаана но байна гэж хардаж байгаа.
    2022 оны 10 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 1 цаг 20 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 1 цаг 26 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 1 цаг 47 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 59 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 2 цаг 6 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 2 цаг 12 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 2 цаг 23 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 2 цаг 26 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 2 цаг 33 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top