x

Ж.Энхжаргалан: Энэ бол 100 хувийн гүйцэтгэх ажиллагаа байсан гэдгийг хэлэе

Хан-Уул дүүргийн LC tower хотны байранд МУГТ Б.Наранбаатар, С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс болон иргэн Ж.Энхжаргалан нарын долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөн тухайн газраас мансууруулах төрлийн бодис хураан авсан гэх мэдээлэл өчигдөр гарсан. Харин иргэн Ж.Энхжаргалан "өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа" явуулсан гэж мэдээлсэн юм. 

Энэ хэргийн талаар иргэн Ж.Энхжаргалан, Б.Наранбаатар нар өнөөдөр өмгөөлөгчийн хамт хэвлэлийн бага хурал хийлээ. 

Иргэн Ж.Энхжаргалан "Гэртээ харих замдаа найзынхаа дуудсан газар очсон. Очоод ажил төрлөө ярьж дуусаад тэнд байсан найзуудын хүрээнд 13 тоглосон. Тэр газар мөрийтэй тоглоомны газар биш айл байсан. Цагдаа нар ямар ч зөвшөөрөл харуулалгүй, шууд дайрч орж ирж тэнд байсан 7 хүнийг хана руу харуулж зогсоосон. 3-4 цаг орчим болсон. Бүгдийнх нь гар утсыг хураасан. Тэгээд шууд нэг нэгээр нь хажуу өрөө авч орж, шууд тулгасан асуулт асуусан. Байранд бүтэн нэгжлэг хийж, эмийн сан олсон. Түүнээс гарсан тариурыг "энэ юу вэ" гэж асуусан. Тэнд байсан залуусаас бүгдээс нь хар тамхины тест авсан. Ямар ч хар тамхи илрээгүй. Хэвлэлээр гарч байгаа шиг "кашиш" гэдэг хар тамхи гарч ирсэн зүйл байхгүй. Тэр үед тийм зүйл болоогүй. Мөн хэвлэлээр гарч байгаа шиг мөрийтэй тоглоогүй. Бид найзындаа цуглаад хөзөр тоглосон. Энэ үнэн. Харин хар тамхи дээр санал огт нийлэхгүй.

Цагдаагийн алба хаагчид шууд тулгасан, үнэнээ хэл мөрийтэй тоглосон уу гэж. Тэр хэвлэлээр гараад байгаа зурагнууд мөрдөгч нарын гар утсаар дарсан зураг. Биднийг зохион байгуулалттайгаар мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэгт унагах гэж оролдож байна. 

Мөн хэвлэлүүдийг биднээс уйчлалт гуйх ёстой гэж бодож байна. 

Хэрэв үнэхээр тэр газраас хар тамхи олдсон бол мөрдөгч нар үйл ажиллагааны 24 цагийн тасралтгүй хийсэн бичлэгээ ил тавь гэж шаардаж байна.

Бид хана руу хараад зогсож байсан. Тэнд мөрдөгч нар кармаанаасаа гаргаад тавьсан бол яах юм. Бидний нэр төрд халдаж байна. Нийгэмд нэгэнт биднийг харуулсан. Үнэхээр бидний буруу байсан бол шүүхээр шийдэгдсэний дараа зарлах хэрэгтэй. Энд процессийн маш олон алдаа гарсан. Нотлогдоогүй, анхан шатны хэргээр залуусыг ингэж сошил дээр яллаж болохгүй. Энэ бол 100 хувийн гүйцэтгэх ажиллагаа байсан гэдгийг хэлэе" гэлээ. 

Харин түүний өмгөөлөгч "Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа нь нууц байдаг. Үүнийг хэвлэх, хувилах хуулийн хүрээнд хориотой байдаг. Өмгөөлөгч хүртэл хэргийн материалтай танилцахдаа нууц задруулахгүй гэж гарын үсэг зурдаг" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 1 цаг 16 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 1 цаг 22 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 1 цаг 43 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 55 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 2 цаг 2 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 2 цаг 8 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 2 цаг 19 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 2 цаг 23 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 2 цаг 29 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top