Хан-Уул дүүргийн LC tower хотны байранд МУГТ Б.Наранбаатар, С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс болон иргэн Ж.Энхжаргалан нарын долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсныг Цагдаагийн байгууллагаас илрүүлж, тэднээс мансууруулах төрлийн бодис хураан авсан гэх мэдээлэл өчигдөр гарсан.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дээрх иргэдтэй холбоотой хэргийг шалгаж байгаа нь үнэн. Тухайн газраас хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйлийг шинжилгээнд хүргүүлсэн бөгөөд хариу нь гараагүй байгаа" гэж мэдээлэв.