x

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх шуурхай штаб ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2022 оны Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Шуурхай штаб ажиллаж байна.

Тодруулбал, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн байранд харьяа мэргэжлийн байгууллагын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж буй юм. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 33, Чингэлтэй дүүрэгт 14, Баянзүрх дүүрэгт 22, Сүхбаатар дүүрэгт 32, Баянгол дүүрэгт 10, Хан-Уул дүүрэгт 9, Налайх дүүрэгт 24, нийт 144 засвар, үйлчилгээтэй холбоотой дуудлага ирээд байна. Харин угаарын хийн хордлогын дуудлага, мэдээ ирээгүй байгаа юм.

Галлагааны улиралд зуух, ханан пийшин, яндангийн битүүмжлэл алдагдах, цэвэрлэгээ хийгээгүйн улмаас бөглөрөл үүсэх, яндангийн хаалтыг хаах, зуухны битүүмжлэл алдагдах зэргээс шалтгаалан угаарын хийн  улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл үүсдэг.

Жилийн хамгийн их угаарын эрсдэл гарсан тохиолдол нь дөрөв болон аравдугаар саруудад байдаг аж.

Иймд нийслэлийн долоон дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын нийт 250 гаруй ажилтанд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулсан юм.

Мөн Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсонтой холбоотойгоор тус дүүргийн 300 гаруй албан хаагчид сургалт орж, гэр хорооллын айл өрхүүдэд өвөлжилтийн бэлтгэл хангах, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгөн ажиллаж байна.

Мөн өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны байдлаар сайжруулсан шахмал түлшний 120.000 тонн нөөцтэй байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд сайжруулсан түлшний нөөцийг энэ оны тавдугаар сараас бэлтгэж эхэлсэн бөгөөд одоогоор борлуулалтын 520 цэг ажиллаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 1 цаг 17 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 1 цаг 23 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 1 цаг 44 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 56 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 2 цаг 3 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 2 цаг 9 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 2 цаг 20 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 2 цаг 24 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 2 цаг 30 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top