И-баримтын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлж байсан билээ. Мөн азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй талаар Татварын Ерөнхий Газраас мэдээлсэн юм.
Өөрөөр хэлбэл, QR кодтой баримтаа Ebarimt системд бүртгүүлсэн бол хадгалах хэрэггүй юм.