Энхтайваны гүүрний баруун урд талын явган замыг өргөтгөх ажил хийгдэж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Энхтайваны гүүрний явган замын дунд байсан хашлагыг буулгасан бөгөөд баруун урд талд өргөн явган, дугуйн замтай болгоно" гэж мэдээлэв.
Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80,000 ам метр явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд найман байршилд 41,000 ам метр явган хүний замыг засаж, шинэчлээд байгаа юм.