x

Их Британи болон бусад улсуудад томуу, томуу төст өвчлөл эрс нэмэгдэж эхэлжээ

Их Британийн Империал Коллежийн профессор Петер Опеншаув 2022 оны аравдугаар сард “The Guardian” сонины  өгсөн ярилцлагадаа "Сүүлийн гурван жилд хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвараар харьцангуй бага өвдсөн нь  дархлааны зүгээс хүчтэй хариу урвал үзүүлэх чадварыг сулруулсан. Тийм учраас энэ жил томуу, томуу төст өвчин дэлхий дахинд өсөх гол шалтгаан болж байна гэж үзэж байна" хэмээжээ. 

Их Британи зэрэг улсад томуу, томуу төст өвчний халдвар авч эмнэлэгт хандаж буй иргэдийн дийлэнх нь 0-5 насныхан болон ахмадууд байна. Учир нь иргэд амны хаалтаа зүүхээ болих, хүн хоорондын зайгаа барихаа больж, гараа угаах заншилаа орхисон. Мөн улирлын томуу, томуу төст өвчнөөр ойрд өвдөөгүйгээс  дархлаа суларсантай холбоотой гэж үзэж байна.

Мөн тэрээр яагаад намар, өвлийн улиралд томуу, томуу төст өвчлөл ихэсдэг талаар тайлбарлахдаа “Гадаа хүйтэрснээс болж hypothermia буюу биеийн температур унаж, дархлааны эсүүд халдварын эсрэг үр дүнтэй ажиллах чадвар буурдаг. Мөн агаарын чийг буурсанаар хамрын салстнаас авахуулаад амьсгалын дээд замын салст хуурайшиж, тэнд байх дархлааны эсүүдийн хамгаалах чадвар буурдаг нь халдварт өртөх нэг шалтгаан болдог. Намрын улиралд дэлхийн дийлэнх оронд хичээл ба цэцэрлэг эхэлдэг нь мөн олон хүүхэд халдвар авах эрсдэл үүсгэдэг байна” гэдгийг онцолжээ.   

Үүнээс гадна АНУ-д хүйтний улирал эхэлсэнээс хойш томуу, томуу төст өвчний тохиолдол эрс нэмэгджээ. Тус улсын томуу, томуу төст өвчлөлийн тандалтаас харахад 0-5 насны хүүхдийн томуу, томуу төст өвчлөлийн эмнэлэгт хэвтэлт эрс нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал дүүрчээ.

Мөн энэ төрлийн өвчнөөр нас барсан иргэдийн 80 хувь нь томуугийн вакцин хийлгээгүй байгааг анхааруулсан байна.

Тэгвэл Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнгөрсөн долоо хоногийн тоон үзүүлэлтийг харвал тус өвчнөөр өвдсөн иргэдийн 87,6 хувийг 15, үүнээс 60,4 хувийг дөрөв хүртэлх насны насны хүүхэд эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насныханд 1,4 хувиар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0,2-0,7 хувиар тус тус буурсан байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 91,4 хувь нь 15 хүртэлх, үүнээс 78,9 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. ХӨСҮТ-ийн тандалтын мэдээнээс харахад хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг томуугийн А, В хүрээний вирусын тархалт баг ба харин томуу төст энтеровирус, бока вирус синцитал вирус орчилд байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах;

  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх;

  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх;

  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх;

  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх;

  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх;

  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх;

  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх;

  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших;

  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 49 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 20 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 3 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 13 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top