НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг маргаашаас олгож эхэлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Буцаан олголтод 2022 оны Долдугаар сараас Есдүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг аравдугаар сарын 11-ний 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтын дүн хамаарах юм байна.