Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч доогуур үнээр гаргадаг асуудал олон жил явж ирсэн.
Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ самар экспортлогч зарим компанийн зөвшөөрлийг цуцалсан байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа "1000,1000 тн самар гаргадаг хэрнээ татвар төлдөггүй, нэг ч ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо" гэж мэдээлжээ.