x

Осолд холбогдсон Ч.Маралмаа, Г.Батсүх нар хэн байв

Осол үйлдсэн хэмээх Ч.Маралмаа 1993 онд Дархан-Уул аймагт төрсөн. Нэгэн хувийн эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байгаа. Ял шийтгэлгүй. Нэг удаа цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгсөн гэдгээр шалгагдаж торгуульж байсан. Жолооны үнэмлэхгүй бөгөөд жолооч биш аж. Тэгвэл түүний ажилладаг гэх Сан медикал центр хэмээх эмнэлэг нь Хан-Уул дүүрэг VIII хорооны нутаг дэвсгэрт орших Оргил худалдааны төв Enkanto-д байрладаг.

Тус эмнэлэг рүү холбогдож эмч Ч.Маралмаагийн талаар тодруулахад маркетингийн ажилтан “Манай эмнэлгээс аль дөрвөн сарын өмнө гарчихсан. Бид мэдэхгүй” гэх хариултыг өгсөн юм. ЦЕГ-ын мэдээллээр иргэн Ч.Маралмаа нь цагдаагийнхан болон цэргийнхний гэр бүлтэй хамааралтай бус ажээ. Тухайн иргэний талаар шүдний эмч гэх боловч мэргэжлийн шалгалтдаа тэнцээгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байж эмч хийж байсан гэх мэдээлэл ч байна.

Харин түүнтэй нэр холбогдоод буй Гончигийн Батсүх нь 36 настай. Согтуугаар удаа дараа жолоо барьж, жолоочийн эрхээ хасуулсан. Таван толгой, Хөгжлийн банкинд ажиллаж байсан, гурван хүүхэдтэй, гэр бүлтэй залуу гэх. Г.Батсүх нь 2017-2018 онд Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалт, бодлого зохицуулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан. мөн “Эрдэнэс Mаван толгой” ХК, “Монгол шуудан банк”, Үндэсний аудитын газарт ажиллаж байжээ. Тэрбээр өдгөө хүнсний худалдаа, барьцаалдан зээлдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Би Би Эйч” ХХК-ийн захирлаар ажилладаг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суудаг ажээ.

Тэгвэл 7220 УБХ дугаартай машин хэнийх вэ?

Энэ талаар иргэн Ц.Мөнхбаатар цахим хуудсандаа нийтлэхдээ “Хүүхэд дайрсан цагаан Ланд-200-гийн эзэмшигч 31 удаагийн үйлдлээр 905 мянган төгрөгийн зөрчил гаргасан ч торгуулиа төлдөггүй,хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх зөрчлийг байнга шахуу гаргадаг “хүнд гар” байна” хэмээн бичжээ. Харин уг машины мэдээллийг өчигдөр torguu­li.mn-ээс шүүж үзэхэд бүх торгуулиа төлсөн. Хамгийн сүүлд 70000 төгрөгийг аравдугаар сарын 7-ны өдөр төлсөн тухай мэдээлэл гарч ирсэн юм. 7220 УБХ дугаартай машины жинхэнэ эзэмшигч нь Чингэлтэй дүүргийн XII хороо, Дэнжийн 1000 захын махны худалдаа, авто засварын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Монгол” ХХК-ийн захирал Г.Хадхүүгийн эзэмшлийнх ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 1 цаг 16 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 1 цаг 22 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 1 цаг 43 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 55 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 2 цаг 2 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 2 цаг 8 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 2 цаг 19 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 2 цаг 22 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 2 цаг 29 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top