x

Н.Онон: Төрийн албаны хүн биднийг ажил мэргэжлээр доромжиллоо, уучлалт гуйхыг шаардаж байна

Өчигдөр цахим орчинд Ордос охин хэмээх хаягаас "Өвөрмонголчуудын яриа хэллэгийг дооглодогт сэтгэл эмзэглэж явдаг" гэдгээ илэрхийлж, дүрс бичлэгээ оруулсан.

Үүнийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өчигдөр өөрийн цахим хуудастаа "Хошин шогийн хэдэн "хүний эрхийг зөрчигч" алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд" хэмээх тайлбартайгаар нийтэлсэн нь хошин урлагийн жүжигчдийн бухимдлыг төрүүлэв.

Ийн өнөөдөр хошин урлагийн жүжигчдийн төлөөлөл гавьяат жүжигчин Н.Ариунболд, Н.Онон нар яамны гадаа ирж мэдээлэл хийв.

Эхэнд нь Гавьяат жүжигчин Н.Онон "Монгол Улс ардчилсан орон. Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ монгол төрийг төлөөлж буй, төрийн өндөр албан тушаалтан хүн өөрийнхөө хаягаар хошин урлагийнхныг доромжилсон. Шүүмжлэл бол байж болно. Шүүмжлэл, доромжлол нь асар их ялгаатай. 

Би бол төрийн нарийн бичгийн дарга нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байна. Хууль сахиулах яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Үндсэн хууль зөрчиж, ажил мэргэжлээр нь хүнийг доромжилсон тул албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Энэ мэргэжлээрээ бид гэр бүлээ тэжээдэг. Бид үр хүүхэдтэй, гэр бүлтэй хүмүүс. Алиа салбадайн хүүхэд гэж хүүхдээ хэлүүлмээргүй байна.

Манай хошин урлагийнханд алдаатай, оноотой зүйл байдаг гэвэл энэ нь шүүмжлэл. Харин алиа салбадай гэж доромжлохыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Төрийн хүн ямар орчинд юу хэлэхээ мэддэг байх ёстой. Миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байгаа. Байж боломгүй үг хэлсэн гэж бодож байна" гэсэн юм. 

Харин Гавьяат жүжигчин Н.Ариунболд "Маш олон залуус жүжигчин болж гарч байна. Энэ залуус тухайн цаг үеийн хөгжлөөрөө инээдмийн жүжиг, кино, тоглолт, контент хийгээд чөлөөт уран бүтээлч болж байна. Тэд маань хоолондоо хүрэх гээд явж байхад ах нар нь дүү нараа өмөөрч, ир өгөхгүй бол ирж яваа залуучуудыг төрийн өндөр албан тушаалын хүн ирийг нь мохоож болохгүй.

Харин ч чөлөөт уран бүтээлчдээ төр нь дэмнэх ёстой байтал өөрийнхөө амны зоргоор уран бүтээлчдийг нийтээр нь хэлж болохгүй. Алдаа оноотой зарим уран бүтээлчийн зарим нэг уран бүтээлээр нь нийтийг хамруулдаг байдал хариуцлагатай албан тушаалтны амнаас гарсан гэхэд итгэхэд бэрх байв. Чанга хашхирч, чанга ярьдаг, чанга шүүмжилдэг хүмүүс ажлаа хийж байгаа хүмүүст харагддаг юм болов уу. Хууль зүйн яам зөндөө ажилтай байх. Гэтэл хаа байсан Соёлын яамны, соёл урлагийн бодлого, боловсон хүчний ажил руу орж байдаг ямар их завтай хүн бэ гэж харж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 1 цаг 21 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 1 цаг 26 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 1 цаг 47 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 59 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 2 цаг 6 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 2 цаг 12 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 2 цаг 23 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 2 цаг 27 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 2 цаг 33 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top