x

Монголд тахь нутагшуулж буй Чех улсын иргэнийг “Алтан гадас” одонгоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек гадаадын иргэн хүртэж болох хамгийн дээд шагнал болох “Алтан гадас” одон хүртжээ.

Одонг гардуулах ёслолын үйл ажиллагааны үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Эрдэнэцогтын Одбаяр Монгол орны байгаль, Чех, Монголын харилцаанд онцгой хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Мирослав Бобек тэргүүтэй Прага хотын Амьтны хүрээлэн, БНЧУ-ын Арми болон бусад байгууллагуудтай хамтран баруун Монголд тахийг нийт есөн удаа тээвэрлэн авчирч, улмаар байгальд дасган нутагшуулах тал дээр удаан хугацаагаар анхаарч ажилладаг бөгөөд шинээр тахийг Дорнод Монголд нутагшуулах төслийг бэлдэн ажиллаж байна. 

Олон арван жил тахийг авран үлдээх, уугуул байгальд нь эргэн нутагшуулахад хувь нэмэр оруулахаар хүчин чармайлт гарган ажилласан Прагийн Амьтны хүрээлэнгийн өмнөх үеийн болон одоогийн ажилтнуудын хувьд өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь ховор аз завшаан тохиолдлоо гэж Мирослав Бобек мэдээллээ.

Энэ одонг Говийн Их ДЦГ-ын “Б” хэсэгт Чех Улсын Армийн CASA маркийн цэргийн онгоцоор тээвэрлэн авчирсан хорин есөн гүү ная гаруй унага төрүүлснээр барахгүй дараа дараачийн үеийн арван хоёр унага төрүүлсэн цагт хүртэж байгаа нь онцгой тохиолдол юм. Баруун Монголд бид амжилттай ажиллаж зорилгодоо хүрсэн бөгөөд одоо Дорнод Монголыг зорих санаатай байна.    

Дашрамд ийм төслүүдийг Амьтны хүрээлэнгийн тасалбар тус бүрээс 5 кроныг биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд зарцуулж байгаа тул Нийслэл Прага хотын захиргаа, иргэдийн дэмжлэг, оролцоогүйгээр хэрэгжүүлнэ гэдэг төсөөлөх боломжгүй гэж Мирослав Бобек дурдсан.  

“Алтан гадас” одон тахь эргэн нутагшуулах чехийн төсөл Монгол Улсаас маш өндөр үнэлэлт авсныг харуулж байна. Дэлхий дахинд биологийн олон янз байдлын хомсдол ажиглагдаж буй өнөө үед энэ төсөл чухал ач холбогдолтой байна хэмээн БНЧУ-аас Улаанбаатарт суугаа элчин сайд Ян Вытопил дурджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 1 цаг 11 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 1 цаг 17 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 1 цаг 38 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 50 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 1 цаг 57 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 2 цаг 3 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 2 цаг 14 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 2 цаг 18 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 2 цаг 24 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top