"2022 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. Гуравдугаар улирлын буюу 7, 8, 9 сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтын бүртгэл аравдугаар сарын 8-ны өдөр хаагдсан билээ.
НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ 2% байгаа. Энэхүү хувийг нэмэхгүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд буй.
НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.