x

Нийслэлийн цэрэг татлага аравдугаар сарын 20-23-нд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.

2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.

Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ. Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Түүнчлэн цэрэг татлагын комисс, хороод хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж буй юм.

Мөн хурлын үеэр өнгөрөгч цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийг штабын тоо бүртгэлийн офицер С.Баярмагнай "Эрүүл мэндийн шалтгаанаар жил бүрийн цэрэгт тэнцээгүй залуусын тоо харилцан адилгүй. Гэхдээ ер нь цэрэг татлагад ирсэн нийт залуусын 9-11 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй.

Эрүүл мэндэд тэнцэхгүй байгаа залуучуудыг үндсэндээ богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэж ангилдаг бөгөөд богино хугацааны эрүүл мэндийн шалтгаанаас болж тэнцээгүй залуусыг дараагийн цэрэг татлага хүртэл тухай өвчнийг нь эмчлэх тал дээр нь анхаарч, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Тухайлбал, өнгөрсөн жил эрүүл мэндийн богино хугацааны эмгэгийг улмаас цэрэгт тэнцээгүй залуусыг өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэж, энэ жил дахин цэрэгт татлагад хамруулах тал дээр бид эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг.

Өөрөөр хэлбэл, нүдний хараа нь тэнцээгүй бол хараа шил тааруулах, ямар нэг байдлаар бэлгийн замын халдварт өвчтэй байсан тохиолдол тодорхой хугацаанд эмчлэх, сонсгол хатуурсан бол түүнийг нь дараагийн цэрэг татлага болох хүртэл эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авч, аль болох хувь хүнээс эмчлүүлэхийг шахаж эрүүлжүүлдэг гэсэн үг" гэв.

2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 10.671 хүн хамрагджээ.

Тэдгээрийн дунд

  • Дотрын эмгэг

  • Чих, хамар, хоолойн өвчлөл

  • Мэс заслын эмгэг

  • Шүд, амны хөндийн өвчлөл

  • Нүдний эмгэг гэсэн өвчин эмгэгүүд өндөр хувь эзэлж байна. Харин бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлжээ.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ

  • Иргэний үнэмлэх

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх

  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Цэрэг татлагын байрнуудын бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд

  1. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль

  2. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

  3. Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль

  4. Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль

  5. Налайх дүүрэг – Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

  6. Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль

  7. Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль

  8. Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль

  9. Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль гэсэн байршилд байрлаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 1 цаг 9 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 1 цаг 15 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 1 цаг 36 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 1 цаг 48 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 1 цаг 54 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 2 цаг 1 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 2 цаг 12 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 2 цаг 15 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 2 цаг 22 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top