Өчигдөр цахим орчинд Өмнөд Солонгос улсад ажил хийж буй монгол эмэгтэй үйлдвэрийн даргадаа зодуулж буй бичлэг тарсан.
Тэгвэл БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн хэрэгт анхаарал хандуулж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байна хэмээн мэдээлсэн.
Түүнчлэн, албаны эх сурвалжийн хэлснээр бичлэг тарах хүртэл иргэдээс ямар нэг гомдол, мэдээлэл ирээгүй байсан тул манай улсын Дипломат төлөөлөгчийн газраас уг хэрэг хэзээ, хаана болсон, тухайн иргэн хэн болох талаар зэргийг тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан талаар хэлэв.
Мөн өнөөдөр Гадаад Харилцааны Яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл өгөх аж.