Богд хааны ордон музейн "Хааны ордны намар" уламжлалт нээлттэй өдрүүд энэ сарын 13-16-ны хооронд болж байна.
Энэ хугацаанд зоог барих уламжлал танилцуулах болон урлагийн тоглолт, номын нээлт зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.
Тодруулбал, Богд хааны ордон музейг зорин ирж байгаа үзэгчдээ зориулан энэ сарын 13-16-нд насанд хүрсэн хоёр үзэгч бүрийн нэгэнд нь үнэгүй буюу хоёр хүн тутамд тасалбарын үнийг 50 хувь хөнгөлж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
Дашрамд, Богд хааны ордон музей нь том хүнд 8,000, харин хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчилдэг. Харин нээлттэй өдрүүдийн хүрээнд уг үнээс хөнгөлөх юм.