НӨАТ-ын сугалааны тохирол шинэчилсэн хувилбараар өнөөдөр явагдлаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан юм.
Улсын хэмжээнд есдүгээр сарын 36,738,824 баримт системд бүртгэгдсэн байна.
Сугалааны талаар ТЕГ-ын НӨАТ-ын хэлтсийн дарга Л.Мөнхтуул "НӨАТ-ын сугалаа шинэ журмаар явагдаж байна. Худалдан авалт хийх бүрдээ баримтаа авч, системд бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч урамшууллын дүн нэмэгдсэн. Идэвхгүй болсон бөмбөлгийг хасах замаар супер азтаныг тодруулна" гэв.
Тохирлын дүнг танилцуулж байна.
3 орон таарсан - 32,869
4 орон таарсан - 3,267
5 орон таарсан - 320
6 орон таарсан - 40
7 орон таарсан - 2
8 орон таарсан - 1 азтан тодорлоо.
Супер азтаны баримтын дугаар 77346548 байв.
Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов. Өнөөдрийн тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 30,393 азтан тодорчээ.