x

Их аварга Хакухо М.Даваажаргал зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайдыг урьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзан мэргэжлийн сүмогийн Миягино дэвжээний эзэн болсонд баяр хүргэлээ. Мөн түүний ээж Ө.Тамирт эрүүл энхийг хүслээ.

Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлон хэрэгжүүлж буй. 2050 он гэхэд буюу энэ бодлого амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдэж, тэр үед Монгол Улсад олон улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпын наадмыг зохион байгуулах боломж бүрдэх юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Мөн ирэх 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, Аялал жуулчлалын Үндэсний хороог Ерөнхий сайд удирдан, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна гэлээ. Энэ үйлсэд Монгол, Японы харилцааны бэлгэ тэмдэг, соёл, аялал жуулчлалын элч, Монголын их аварга Жигжидийн Мөнхбатын хүү, Хакухо Даваажаргалыг түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Их аварга Хакухо М.Даваажаргал “Токио-2020” наадмын өмнө болсон долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Монгол Улсын олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү байсан бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй билээ. Ерөнхий сайд их аваргын энэ амжилтыг дурдаад Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Хакухо Даваажаргалд үүрд хадгалуулах болсныг дуулгаж, түрүү бөхөд олгодог Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомыг шинэчлэх шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Хакухо М.Даваажаргал дөрвөн жил буюу ковидын дараа эх орондоо ирж, ээжтэйгээ, ах дүүс, найз нөхөдтэйгээ уулзаж, нулимс ойрхонтой байгаа тухайгаа хэлээд “Ард иргэдээ вакцинжуулж, ковид цар тахлыг амжилттай давсан, геополитикийн амаргүй цаг үед улс орноо амжилттай удирдаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархал илэрхийлье” гэлээ.

Мөн ирэх оны нэгдүгээр сард болох Зодог тайлах ёслолдоо Ерөнхий сайдыг урилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэргэжлийн сумод өөр шигээ өндөр амжилт үзүүлэх тамирчдыг бэлтгэж, олон олон аварга төрүүлэн гаргахыг Хакухо М.Даваажаргалд хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2 цаг 15 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2 цаг 21 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2 цаг 42 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 2 цаг 54 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 3 цаг 1 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 3 цаг 7 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 3 цаг 18 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 3 цаг 21 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 3 цаг 28 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top