2022 оны аравдугаар сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.6 хувь, өмнөх долоо хоногоос 3 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотод зарим гол нэрийн барааны дундаж үнэ /аравдугаар сарын 10-ны байдлаар/:
-
Импортын бөөрөнхий сонгино 2,783 төгрөг болж өмнөх долоо хоногоос 7.1 хувь
-
Төмс 1,298 төгрөг болж 6%
-
Өндөг 478 төгрөг болж 1.7%
-
1-р зэргийн гурил 1,847 төгрөг болж 9.1%
-
Атар талх 2,152 төгрөг болж 24.9% өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.