Өнгөрсөн даваа гаригт эхнэр нь агсам тавьж, гэр, машинаа шатаасан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Тодруулбал, аравдугаар сарын 10-нд 13:13 цагт Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт “Гэр, машинаа шатаана гээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 37 настай, эмэгтэй М нь согтуурсан үедээ гэр бүлийн хүндээ агсан тавьж, таван ханатай монгол гэрээ шатаасан байжээ. Гэрт нь бүрэн шатсан бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэж мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.