x

Америкт сурах, ажиллахаар төлөвлөж буй залуустаа зориулав

АНУ-д сурахаар, ажиллахаар зорьж, төлөвлөж байгаа монгол залуустаа зориулан Вашингтон мужид амьдарч буй манай иргэн (Shaba Infinity@shaba0802) өөрийн твиттер хуудсанд бичиж нийтэлсэн, шинээр оршин суугчдад дөхөм болохуйц дараах мэдээллийг уншигчиддаа хүргэж байна.

Цаг агаар: Ерөнхийдөө зөөлөн дулаан уур амьсгалтай, өвөл их хүйтрэхгүй, жилийн 7-10 хоног орчим цастай, чийглэг уур амьсгалтай боловч байгалийн тогтоцоосоо шалтгаалаад бага зэрэг тоостой. Гэхдээ манай Монголтой харьцуулах юм биш. Өвөлдөө бороо ихтэй, тэнгэр бүүдгэр, өргөрөгийн хувьд хойшоо байрлалтай учир өвлийн нар нэлээн доогуур өнгөрнө, үүнээс шалтгаалж үүл зузаарна, 10 сарын сүүлээс 4 сар эх хүртэл бороо голлоно. энэ 5 сарын хугацаанд тоотой цэлмэг өдөр үзнэ.

Байгаль: За бараг хүний хүсч болох байгалийн бүхий л тогтоц байгаа. Өндөр мөнх цаст уулс, 5 идэвхитэй галт уул, өтгөн ой шугуй, том том гол мөрөн, далай, цэнгэг болон давстай нуур, тал, цөл гээд бараг бүх зүйлс нэг дор.

Ан амьтан: Цөөн тооны хар баавгайтай, буга, үнэг, илбэнх болон бусад мэрэгчид их. Сиатл хотын төвөөр цөөн тооны хархтай, Пюжет булан руу гарахад халим үзэж болно.

Хот төлөвлөлт: Америкийн бусад мужуудын адил том хотуудыг эрэг дагуу голлож хөгжүүлсэн. Сиатлаас бусад хотууд нь сийрэг төлөвлөлттэй. Амьдрахад болон машин барихад тав тухтай.

Эрүүл мэндийн үйлчилгээ: Анхнаасаа олон янзын үндэстнүүд ирж суурьшсан учраас эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайн. Даатгалаа авсан байхад ихэнх үйлчилгээг маш хямд авч болно.

Боловсрол: Дэлхийд чансаагаараа эхний 20-д багтах Вашингтон их сургууль (UW) энд байрлана. Мөн Вашингтон мужийн их сургууль, Сиатл их сургууль гээд бусад чанартай сургуулиуд ч бий. Сиатл хотын төвөөс хойшоо болон зүүн тийш байрлах дагуул хотуудын сургуулиуд илүү сайн.

Нийгмийн бүлэг: Дунд болон түүнээс дээш түвшний нийгмийн бүлэг Сиатл хотын орчимд төвлөрч амьдарна. Гэмт хэргийн гаралт бага, харьцангуй тайван, орон гэргүйчүүд бусад хотуудтай харьцуулахад цөөн, гэхдээ байгаа.

Хүний эрх: 90-д оны эхэн үед Самао мафи их хүчтэй байсан, олон үндэстэн холимог учир арьсны үзэл байхгүйтэй адил. Ер нь бол ил мэдрэгдэх зүйлгүй. Хүйсийн маш өндөр мэдрэмжтэй. Аливаа ялгаварлан гадуурхалыг эрс эсэргүүцнэ. Тэгш эрх, оролцоог маш сайн хангаж өгсөн. Тэргэнцэр болон бусад төрлийн хэрэгцээ байдаг бол түүнийг тань энд бүрэн хангаж өгнө. 30-аад оноос өмнө баригдсанаас бусад барилгын аливаа орц гарц, гудамж талбай, нийтийн тээвэр, бие засах газар, цахилгаан шат зэрэгт ямар ч саадгүй зорчих боломжтой.

Тээвэр: Нийтийн тээврийн хөгжил дундаж түвшинд. Чиглэл бүрт автобусны хүртээмж боломжийн. Гэхдээ хугацаа их зарцуулна. Машинаар зорчиход оргил цагаас бусад үед түгжрэл багатай. Хүүхдийг 5нас хүрэхэд сургуулийн автобус зөөж эхэлнэ.

Орон байр, орчны аюулгүй байдал: Таны хаана сууршихаас шалтгаалж орчны аюулгүй байдал харилцан адилгүй. Төвлөрөл ихтэй газар суурьшвал түүнийгээ дагаад элдэвийн хүмүүс ч их байх магадлалтай. Тухлаг орчинд байрны түрээс, хаус харьцангуй үнэтэй. Гэхдээ арай ч том хотууд шиг биш.

Байрны түрээсийн үнэ: Мужийн төв нь Олимпиа боловч бизнесийн гол хот Сиатлыг дагаж амьдарцгаана. Сиатлын хаана амьдрахаас шалтгаалж 1 өрөө (1 bed + 1 living) байрны сарын түрээс $1500 - $3200 орчимд хэлбэлзэнэ.

Ажлын байр: Харьцангуй олон тооны бизнесүүд төвлөрсөн, боомт хот учир ажлын олдоц маш сайн. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг байхад хэр баргийн ажлын байрны шалгуурыг хангах боломжтой. Технологийн салбарт ажилласан туршлагатай бол Amazon headquarter, Microsoft, Google, Facebook, Twitter, Github гээд бусад томоохон компаниудын оффис ихтэй. Community college-д мэргэжил олгох сургалтанд хамрагдаж тусгай мэргэжил эзэмших ч боломжтой. Өөрийгөө дайчилж чаддаг хүн ямар ч ажлын байранд тэнцэх, эсвэл өөрийнхөө бизнесийг төвөггүй эрхлэх боломжтой.

Монголчуудын түгээмэл эрхэлдэг ажил, бизнес: Технологийн компанид ажилладаг 200 орчим залуус бий. Үл хөдлөх, барилга угсралт, засал чимэглэл (тэр дундаа будаг), даатгал, банк, ресторан, хоолны газар гэсэн салбаруудад түлхүү ажиллана.

Ажил эрхлэх боломжтой салбар: Бизнесийн зөвлөгөө (борлуулалт), дотоодын болон олон улсын тээвэр, тээвэр зууч, хөрөнгийн менежмент, технологийн туслан гүйцэтгэх зэрэг салбарт маш том орон зайтай.

Хотын соёл: Поп соёлын маш том төв. Жазз хөгжмийн хөгжил өндөр түвшинд хүрсэн. Сиатлын аялгуу нэрээр алдаршсан Гранж рок урсгалын өлгий. Jimi Hendrix, Nirvana, Alice in chain, Pearl jam зэрэг алдартай хамтлаг дуучид эндээс гаралтай.

Сиатл хотын хувьд дуу хөгжим, гэрэл зураг, шивээс зэрэг нь маш хүчтэй соёл. Хүйсийн тэгш эрхийг эрхэмлэдэг учраас LGBTQ+ хүмүүст маш таатай орчин.

Спортын хувьд голчлон америк хөлбөмбөгийн Seattle Seahawks багаа хөгжөөн дэмжинэ. Дээр үед зарагдсан Seattle supersonics сагсан бөмбөгийн багийн оронд 2023 онд шинээр багтай магадлалтай.

Аж үйлдвэр: Дэлхийн 2 том иргэний агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгчийн нэг Boeing энд байрлана. 20000 орчим ажлын байрыг дангаараа хангана. Alaska, Frontier дотоодын томоохон авиа компаниудтай. Үүн дээр мод бэлтгэл, газар тариалан, эрчим хүч гэсэн голлох аж үйлдвэрийн салбаруудтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2 цаг 4 мин Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2 цаг 10 мин Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2 цаг 31 мин Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн амиа алджээ 2 цаг 43 мин "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 2 цаг 50 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 2 цаг 56 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 3 цаг 7 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 3 цаг 10 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 3 цаг 17 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ Өчигдөр 09 цаг 12 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ Өчигдөр 09 цаг 05 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ... Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгу... Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жи...
Top