Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан билээ.
Тодруулал, түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалган 48 цаг саатуулаад сулласан юм. Тэгвэл өнөөдөр түүнийг тухайн хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Тус шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.
Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байсан ч тэрээр шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилж, өнөөдөр болсон юм.