Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болох гэж байна.
Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэх бөгөөд хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар сайдууд мэдээлэл өгөх юм.
Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаан болох хуваарьтай байдаг. Харин энэ лхагва гариагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу айлчлахаар болсон тул хуралдааныг ийн урагшлуулжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд тус улсын Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12-15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.