Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Мөн нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдсан байна. Одоогоор 277,1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байгаа аж.