Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану Софт” ХХК хамтран “Ub Winter Sale” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн хүрээнд талууд
-
Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах “Ub winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликэйшн бүтээн, хөгжүүлэх;
-
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохион байгуулах;
-
Төсөл, арга хэмжээг дотоод болон гадаад зах зээлд таниулан сурталчлах;
-
Аялал жуулчлалын цуврал арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, худалдаа зохион байгуулах зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх юм.
Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой уг төсөл 2022-2025 оны хооронд буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ.