Цахим орчинд өнөөдөр бага насны хүүхэд нийтийн тээврийн автобусанд суух гэж оролдох үедээ зам хөндлөн гүйж, даллан урдуур нь орж, унаж буй бичлэг тарсан. Энэхүү иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Тухайн бичлэгт бага насны хүүхэд нийтийн тээвэр лүү даллаж, суух гэж хичээж байгаа харагдана.
Тэгвэл энэ бичлэгт Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өглөө.
Тэрээр "Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ.
Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа" гэсэн байна.