x

Г.Занданшатар: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ

Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадын өдөр” гэж заасан. Энэ өдрийг угтан УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцож, нийт ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ ахмад настны нийгмийн хамгааллын талаар УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурал 2017 онд “Ахмад настны тухай хууль”-ийг шинэчлэн баталж, ахмад настнуудын хөгжил, нийгмийн халамж, хамгааллын чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан ч Ковид цар тахлын улмаас хэрэгжүүлж чадаагүй ажлуудаа үр дүнд хүргэх нь чухал хэмээн УИХ-ын дарга онцлов. Тэрээр, ахмад настнуудынхаа ажил амьдралынх нь арвин их туршлага, мэдлэгийг залуу үедээ хуваалцах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого баримталж, холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох хуулийн төслийг төсвийн хуультай хамтатган энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг хуран цугласан ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар эдийн засгаа сэргээх, тогтвортой өсөлтийг бий болгохтой холбоотой бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.

Манай улс 1992 оноос хойш “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. 2022 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш насны 352,030 ахмад настан, 100 ба түүнээс дээш насны 155 ахмад настан энх тунх амьдарч байна.

Дундаж наслалт 1992 онд 62,7 байсан бол 2021 онд 71,1 болсон гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана саяхан Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад 30.5 тонн давс, 79.7 тонн бодис цацжээ 4 мин Трамп: Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно 11 мин INSA: Алиса Вайдель нэр дэвшигчдийг тэргүүлж байна 16 мин “Москвагийн цом”-оос манай жүдочид долоон медаль хүртлээ 19 мин Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг танилцуулна 26 мин Приус автомашины нүүрсэн яндангийн үнэ 600 мянгаас нэг сая төгрөг байна 37 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 1 цаг 35 мин Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид ч бахархана 14 цаг 50 мин МАН-ын бүлэг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг танилцуулав 14 цаг 58 мин АН-ын бүлэг: Жагсаал цуглаан хийхийн тулд зөвшөөрөл авахгүй 15 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн, ялимгүй цас орно 15 цаг 29 мин Голомт банк “Great Place to Work-Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа 16 цаг 16 мин Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 19 цаг 17 мин “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт эхлүүллээ 19 цаг 27 мин Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ 19 цаг 37 мин Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? 20 цаг 12 мин Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав 20 цаг 31 мин А.Амарсайхан: Марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио 20 цаг 36 мин Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан 21 цаг 4 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху...
Top