x

“Бандааш”-ны эзэнд талархъя

Телевизийн мэдээгээр уг болсон явдлыг мэдээлэхдээ ихэвчлэн “дотоож” гэдэг үг хэрэглээд байсан. Арай боловсон үг хэллэг гэдэг утгаар сонгосон нь тэр байх л даа. Гэхдээ дотоож гэдэг бол эмэгтэй хүний дотуур хувцас. Харин эрчүүдийнхийг зүгээр л дотуур өмд, бүр тодорхой хэлбэл “агтавч” гэдэг. Энгийн үед бүгдээрээ л “бандааш” болдог. Сүүлийн үед "гандааш" ч гэх болсон байна лээ.

Үлгэр ингэж эхэлсэн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдогдсон хүчингийн хэрэг одоо хэр нь шүүхээр шийдэгдээгүй байна. Сонгуулийн үеэр ихээ ач холбогдол өгөн шуугиж байсан манай пиарчид сонгуулийн дараа “Хохирогчийн эгч нь Д.Гантулга гишүүнээс тэдэн саяыг авсан гэнэ ээ. Дүүгээ зарчихсан л юм байна ш тээ” гэсгээд булзааруулаад өнгөрсөн. Хүчингийн хэргийн хохирогч нь гол буруутан болдог урьд урьдын жишгээр. Харин тухайн үед дөнгөж шинээр байгуулагдаад байсан, дандаа шинэ залуу хуульчдаас бүрдсэн “Веритас Партнерс” хуулийн товчоо хохирогчийг эрхийг хамгаалахаар өмгөөлөлдөө авсан байдаг. Гэсэн ч тэдний явуулсан өмгөөлөл ч бас УИХ-ын гишүүний бүрэн эрх болоод халдашгүй байдал гэдэг хана мөргөөд зогссон.

Учир нь УИХ 2010 онд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн нь зөвхөн “гэмт хэрэг үйлдэх явцдаа нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд” түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон байна. Мөн халдашгүй байдал гэдэгт УИХ-ын гишүүний гэр, албан өрөө, унаа машин бүгд ороод явчихаж байгаа юм. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба шиг албан өрөөндөө 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдахаас (харамсалтай нь, манай АТГ-ынхны үйлдэл дээр нь гардсан цорын ганц түүхэн тохиолдол юм даа) бусад тохиолдолд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэрэгт тооцохгүйгээр болсон билээ. Д.Гантулга гишүүний хувьд ч ялгаагүй, “Би бандаашаа өмсөөд тэр айлаас гарсан” гэсэн нь нэгдүгээрт үйлдэл дээрээ баригдаагүй болохыг, хоёрдугаарт нотлох баримтаа далдалсан байсныг нотолж байгаа юм. Тиймээс прокурор энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Хуулинд нь “Болохгүй” гээд заачихсан байхад өөр яах ч билээ.

Үлгэр ингэж үргэлжилсэн

Олонхи хүний хувьд “жамтай юм жамаараа болжээ” гээд толгой сэгсрээд л өнгөрөх байсан энэ хэргийг “Веритас партнерс” хуулийн товчооны хэдэн “хүүхдүүд” барьж аваад тэнгэрт тулгачихлаа. Шартай, иртэй залуу нас сайхан. Яг нарийндаа бол “гэмт хэрэг үйлдэх явцдаа нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх” тухай хуулийн заалт нь батлагдсан даруйдаа буюу 2011, 2012 онд Үндсэн хуулийн Цэц дээр хоёр удаа(дунд болон их суудлын хуралдаанаар) унаж, “хуулийн өмнө хүн бүр тэгш байх” Үндсэн хуулийн зарчим алдагдсан байна” гэж үзээд Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхийг УИХ-д үүрэг болгосон юм байна. Харин УИХ үүнийг нь хийгээгүй. Тиймээс “Веритас партнерс”-ийн залуус УИХ буюу УИХ-ын баталсан хуулийг гурав дахь удаагаа шүүхэд өгч, ялалт байгуулав. УИХ-ыг Цэц дээр төлөөлөх ёстой Л.Оюун-Эрдэнэ гишүүн ч  хуралдаанд оролцсонгүй. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтыг гурав дахь удаагаа хүчингүй болголоо. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэх мэт зүйл гэмт хэргийг илрүүлэхэд садаа болох ёсгүй гэсэн үг.

Үнэндээ Д.Гантулга гишүүн манай 65-ын хувьд адаг нь ч биш, аврал нь ч биш. Яг сайхан алтан дундаж нь. Байхын бараа, идэхийн нэмэр гэдэг билүү. Залуу хүн ирээдүйгээ бодсон бол бараг өөрөө, сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчих байсан биз. Эрх биш эцгийнхээ нэрийг “бандааш” болтол явах зориг хүүгийн сэтгэлд лав байхгүй. Гэвч энд нэг аюул бий. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргихын үлгэрээр 65-ийн бүлгээс нэгийг нь л сугалахад дахиад олон хүн араас нь гулсах аюултай. Энэ л манай 65-ын гол айдас. Гэхдээ хууль бол хууль. Үндсэн хууль бас Үндсэн хууль. УИХ асуудлаа яаж шийдэхийг харъя. Энэ бүхний шалтгийг тавьж өгсөн “бандааш”-ны эзэнд бас талархъя.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 14 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 25 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 17 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 25 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 49 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 34 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top